Лал шаҗн: хүвлвр хоорндк йилһән

Аһулһнь уга кегдлә Аһулһнь немгдлә
б r2.7.2) (көдлвр сольв: si:ඉස්ලාම්
Ясврин тәәлвр уга
1-гч мөр:
 
'''Лал шаҗн''' (арабин الإسلام), талданар ислам - нег бурхна, авраамин шаҗн.
[[Зураг:Mosque.jpg|thumb|right|200px|Залбирал үйлдэж буй Мусульманууд]]
'''Лал шаҗн''' (арабин الإسلام), талданар ислам - нег бурхна, авраамин шаҗн. Энэхүү шашинг шүтэгч хүнийг Мусульман гэдэг. Мусульманууд [[Аллах|Бурхан]] Мухаммедэд [[Коран]] судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь [[Сунн]], [[Шиа]] хэмээх үндсэн урсгалтэй итгэгчидийн тоогоор дэлхийн хоёрдогч том шашин юм.
 
== Нэр ==
Араб хэлнээс галигчилсан "Аль-Ислам" гэх үгийг Монголчилбол ''Албадлагагүйгээр бурхныг дагах'' гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. [[Монголчууд]]ын хэрэглэдэг "Лал" хэмээх үг нь [[Төвд хэл]]ний "Лало" ([[Монгол хэл|Монголчилбол]] ''Буруу номтон'') гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг.
 
== Түүх ==
Анх [[Арабын хойг]]ийн [[Мекка]] нь [[Энэтхэгийн далай]]гаас [[Сири]] орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг [[солир]] ([[тэнгэрийн чулуу]]) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг байжээ. Энэ үед [[Араб]]ын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.
 
Энэ мэтчилэн Мэкка нь [[эдийн засаг]], нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож [[шашин]], [[соёл]]ын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу [[нүүдэлчин|нүүдэлчид]] бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна.
[[Мухаммэд]] нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.
 
== Сургаалиуд ==
Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь [[Аллах]]. Гол судар нь [[Коран]].
 
=== Акида (6 итгэл) ===
==== Аллах Бурхан ====
Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.
 
==== Тэнгэр (Ангел) ====
Ангелууд нь [[Аллах]]ын бараа бологсод, тэд нүгэл үйлддэггүй.
 
==== Судар шаштир (Коран) ====
[[Зураг:FirstSurahKoran.jpg|thumb|right|200px|Коран]]
Исламын ариун судар нь [[Коран]] болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд [[Библи]]йг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. [[Мухаммэд]] 42 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. 114 зүйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин ([[жүдизм|жүүд]], [[христосын шашин|христ]])-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.
 
==== Элч ====
Аллахын элч нь Коранд бичсэнээр 25 хүн байдаг. Хамгийн том нь [[Адам]], [[Ноа]] ([[араб хэл|арабаар]] Ноах), [[Абрахам]], [[Ишмаел]], [[Исаак]], [[Иаков]], [[Мосе]], [[Есүс]]. Эдгээр нь бүгд элч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин хамгийн гол элч бол [[Мухаммед]] гэж үздэг. Бас Мухаммед нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг.
 
==== Хойд нас ====
Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг итгэдэг.
 
==== Жам ёс (фатэ) ====
Ертөнцөд болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.
 
=== 5 үйл ажиллагаа ===
==== Итгэлийн илчлэл ====
"Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед (S.A.W - Sallallahu `alayhi wa sallam) түний элч мөн гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг.
 
==== Өдөрт 5 удаагийн сүмийн мєргєл ====
Өдөрт таван удаа [[Мекка]]гийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг.
 
==== Рамазан нь мацаг барилт ====
[[Рамазан]] нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллох, ус уух, тамхи татах, архи уух, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэх, мөн секс хийхийг хориглон, өөрийн бие, хэл, сэтгэлийг ариун байлгадаг шашны үйл юм.
Харин хүндэтгэх шалтгаантай өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мацаг барихгүй байж болно. Бүтэн сарын турш мацаг барьсаны эцэст бүгд найрлаж хооллодог заншилтай.
 
==== Өглөг өгөх (Зекет) ====
Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм.
 
==== Даяанчлал (Хаж) ====
Ислам шүтлэгтэй болгон Исламын тооллоор 12 сарын 7 - 12-ны өдрүүдэд Меккад очиж мөргөх ёстой гэнэ.
 
== Исламын урсгалууд ==
Исламын урсгалуудын хамгийн том нь [[Суннит урсгал|Суннитуудын]] бүлэг. Энэ нь Мухаммедийн сургааль Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.
 
Дараагийн том урсгал нь [[Шийт урсгал|Шийт]] (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.
 
Yүнээс гадна [[Вахифф урсгал|Вахифф]], [[Хааф урсгал|Хааф]] гэх мэтийн урсгалууд байдаг.
 
== Мөн үзэх ==
* [[Шашин]]
* [[Аллах]]
* [[Мухаммед]]
 
{{Белдлһн}}