Орсин Ниицән: хүвлвр хоорндк йилһән

Аһулһнь уга кегдлә Аһулһнь немгдлә
Ясврин тәәлвр уга
32-гч мөр:
 
== Түүх ==
Оросын Холбооны Улсын түүх нь Зүүн Славуудаар анх эхэлжээ. [[Слав]]ууд нь МЭӨ 3-8-р зууны дундуур [[Европ]]т тодорчтодорче эхэлсэн байна. 9-р зуунд зүүн Славчуудын анхны улс болох [[Киевийн Русь]] байгуулагджээ. Энэ улс нь [[Викинг]]үүд болон тэдгээрийн үр удмуудаар удирдуулж байсан бөгөөд 988 онд [[Византын эзэнт гүрэн|Византын эзэнт гүрнээс]] [[Христын шашин|Христын шашныг]] өвлүүлэн авсан. Энэ явдал нь дараагийн мянган жилийн турш Оросын соёл урлагийг тодорхойлсон Византийн болон Славын соёл урлагийн нэгтгэлийг эхлүүлжээ. Улмаар Киевийн Русь нь задарч газар нутаг нь Оросын маш олон жижиг хэмжээний феодалын улсуудад хуваагджээ. Киевийн Русийн залгамжлагч улсуудаас хамгийн хүчирхэг нь [[Москва]] байсан бөгөөд энэ нь Оросын нэгдэл, [[Алтан Орд]]ын эсрэг тусгаарлах хөдөлгөөнд голлох байр суурийг эзэлж байв. Москва нь аажмаар орчмынхоо Орос улсуудыг нэгтгэсэн бөгөөд Киевийн Русийн [[соёл урлаг]], [[улс төр]]ийн өвийг захирах болжээ. 18-р зуун гэхэд энэ улс нь байлдан дагуулалт, нийлүүлэлт, судалгаа зэргээр хүрээгээ тэлж, [[Польш]]оос [[Номхон Далай]] хүртэл үргэлжилсэн [[Оросын эзэнт гүрэн]] болсон байв.
 
Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том [[социализм|социалист]] орон, "суперхүчин" болох [[ЗХУ]]-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог.