Монһл келн

(Монһлин келн-с чиглүлгдв)

Монгол үндэстний хэл яриаг Монгол хэл гэнэ. Монгол хэл Алтай хэлний язгуурын нэгэн салбар болох Монгол хэлний бүлгийн гол төлөөгч юм.

Алтай хэлний язгуурын ерөнхий шинж болох SOV(өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн) гэсэн дарааллаар орно. Мөн нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал нь үгийн төгсгөл нь хувирах зарчимтай. Эгшиг зохицох ёсд захирагдана.

Ангилал

ясврлх

1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгууг А.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Н.Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[1]

  • Өрнөд аялгуу: — Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим)
    • Төв, өрнөдийн завсрын аман аялгуу — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялгуу
  • Умард аялгуу: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈300,000)
    • Төв, умардын завсрын аман аялгуу — Сэлэнгийн аман аялгуу, баргын аман аялгуу
  • Төв аялгуу: — Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим)
  • Дорнод аялгуу: — Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим)
    • Төв, дорнодын завсрын аман аялгуу — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялгуу” гэж ангилагдана.

Халх аялгуу

ясврлх

Халх аялгуу нь Монгол хэлний нэг төв аялгуу юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Нутгийн аль ч хэсэгт аялгуу нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялгуу гэж байхгүй. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Өвөр Монголын аялгууд

ясврлх

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуутай байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нилээд ялгаатай бөгөөд энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуудыг хамарна.[2]

Буриад аялгуу

ясврлх

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирилл бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

Ойрад аялгуу

ясврлх

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

Ярилцагчдын тоо

ясврлх

Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.[3]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[4] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[5] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.

Тулгамдсан асуудал

ясврлх

Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд маань эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багсаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[6] Монгол улсад ч бас интернетийн хөгжилтэй уялдан Англи, Орос хэлний үг томъёоны Монгол үг байсаар байтал шууд галигчлан хэрэглэх, чамирхан хэрэглэх хандлага нэмэгдэж эх хэлний цэвэр байдал алдагдсаар байгааг анхаарч, хүн бүр гадаад үг аль болох хэрэглэхгүй байхыг хичээн, нэгэнт хэрэглэгдэж буй гадаад үгнүүдийг Монголчлон засах ёстой юм.

Кирилл Монгол цагаан толгой

ясврлх

Монгол улсад албан ёсоор хэрэглэгддэг Халх аялгуунд тохируулж дүрэмжүүлсэн кирилл үсгээр бүтээсэн цагаан толгой нь нийт 35 үсэгтэй юм.

Pos. Cyrillic Name IPAКевләр:Citation needed ISO 9 Standard THL Library of
Congress
1 Аа а a a a a a
2 Бб бэ p, pʲ, b b b b b
3 Вв вэ w, wʲ v v w v
4 Гг гэ ɡ, ɡʲ, k, ɢ g g g g
5 Дд дэ t, tʲ, d d d d d
6 Ее е jɛ~jɜ, e e ye, yë ye, yö e
7 Ёё ё ë yo, yö yo ë
8 Жж жэ tʃ, dʒ ž j j zh
9 Зз зэ ts, dz z z z z
10 Ии и i i i i i
11 Йй хагас и i j ĭ i ĭ
12 (Кк) ка (k, ) k k k k
13 Лл эл ɮ, ɮʲ l l l l
14 Мм эм m, m m m m
15 Нн эн n, , ŋ n n n n
16 Оо о ɔ o o o o
17 Өө ө o ô ö ö ö
18 (Пп) пэ (, pʰʲ) p p p p
19 Рр эр r, r r r r
20 Сс эс s s s s s
21 Тт тэ , tʰʲ t t t t
22 Уу у ʊ u u u u
23 Үү ү u ù ü ü ü
24 (Фф) фэ, фа, эф (f) f f f f
25 Хх хэ, ха x, h x kh kh
26 Цц цэ tsʰ c c ts ts
27 Чч чэ tʃʰ č č ch ch
28 Шш ша, эш ʃ š š sh sh
29 (Щщ) ща, эшчэ (stʃ) ŝ šč shch shch
30 Ъъ хатуугийн тэмдэг ʺ ı ʺ ı
31 Ыы эр үгийн ы i y y î y
32 Ьь зөөлний тэмдэг ʲ ʹ ʹ ĭ i
33 Ээ э e è e e ê
34 Юю ю , ju û yu, yü yu, yü iu
35 Яя я ja, j â ya ya ia

Мөн үзэх

ясврлх

Гадаад холбоос

ясврлх

Эшлэл

ясврлх
  1. Г.Батзаяагийн ишлэснээр Ш.Лувсанвандан Монгол хэл аялгууны учир (1959)
  2. “Öbür mongγul ayalγu bol dumdadu ulus-un mongγul kelen-ü saγuri ayalγu bolqu büged dumdadu ulus-un mongγul kelen-ü barimǰiy-a abiy-a ni čaqar aman ayalγun-du saγurilaγsan bayidaγ.“ (Sečenbaγatur et al. 2005: 85).
  3. Svantesson et al. 2005: 141, 143. On the other hand, Sečenbaγatur et al. 2005: 206 (an Inner Mongolian source) assumes four million Inner Mongolians to be proficient in Mongolian.
  4. Janhunen 2003d: 178.
  5. Sečenbaγatur et al. 2005: 565.
  6. Л. ЧУлуунбаатар: Монгол хэлний сургалт хийгээд монгол хэлний одоогийн байдал Цахим Өртөө сүлжээ