Азермудин Орн
|
Азермудин Орн — өмн үзгә, хуучн тууҗта Кавказин орн-нутг. Уг нь Өрнөд Азийнх[1], арай өөрөөр бодвол Дорнод Европынх гэж бас хэлж болно.[2][3] Яг Азербайжан, өөртөө засах Нахчиван гэх хоёр салангид газартай. Энэ хоёрыг Армены нутаг зааглаж байдаг. Яг Азербайжан нь Армен (566 км), Гүрж (322 км), ОХУ (Дагестанаар, 284 км), Иран (432 км) дөрвөн улстай, Нахчиван нь Иран, Армен, үл ялиг зайгаар (9 км) Турктай тус тус хил залгана. Азербайжан зүүнш Каспийн тэнгис (эргийн урт нь 713 км) хүрдэг.
Азербайжанд Кавказын уулархаг газар, Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янз байц ажиглагддаг. Оростой хиллэх зурваснаа байх Их Кавказын нурууны Базардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байна гэж тооцоолжээ.
Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд 2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна.[4] Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийг Азербайжан угсаатан бүрдүүлж байна.[5] Тэд Түрэг салбарын Огуз бүлгийн хэл яриатай болохоор Түрк, Түркментэй арай ойр хамаатан болдог.
Иш үндэс
ясврлх- ↑ UN classification of world regions
- ↑ Definition of AZERBAIJAN
- ↑ AZERBAIJAN
- ↑ 11 July – The International Population Day, The demographic situation in Azerbaijan, The State Statistical Committee of the Republic of Azerbaijan, 11 July 2011, retrieved 12 July 2011
- ↑ The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.